Southern Mongolia

Өвөрмонгол малчид Хятадуудаас амьдрaх газраа “гуйж” байна

2015-01-20.https://www.dorgio.mn/post/22121

1990-д оны сүүл үеэс Хятадын засгийн газраас Өвөрмонгол малчдад газар заан өгч малыг хашаалан бэлчээрлүүлэх болсон. Өөрөөр хэлбэл мал эзнийхээ хашаанд л бэлчих учиртай бөгөөд өөр газар бэлчсэн тохиолдолд эзнийг нь торгоно, хорино, цагдана. Тэгвэл Монголын уламжлалт мал аж ахуйг сүйтгэж байгаа энэ үйлдлээ Хятадын засгийн газраас бэлчээр, нутаг ус сүйдэж элсжин цөлжиж байгаа шалтгаан нь малын тоо дэндүү нэмэгдсэнээс боллоо. Тиймээс малчдад газрыг өмчлүүлж, малыг нь хашаанд бэлчээрлүүлэх болсон байна. Ингэхдээ мал бэлчээрлүүлэх цагийг хүртэл зааж өгөх болжээ. Өнөөдөр энэ бодлого хэрэгжиж байгаа бөгөөд газрын хөрсөн дээр малчид малаа маллаж байхад доогуур нь уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг байна. Үүний улмаас хүн, мал хордож амьд явах аргагүй болсон байдаг.

Тэгвэл малчдыг Хятадын төрөөс зааж өгсөн газраас нь хөөж туух болсон байна. Тодруулбал Хятадын засгийн газраас нутаг, бэлчээрийн даац, нөхцөл муудсан нэрийдлээр нутаг уснаас нь хүчээр шилжүүлэн суурьшуулсан байна. Ингэж суурьшуулахдаа амьжиргааны баталгаа гаргаж өгөхийн дээр мөнгөн тэтгэмж олгоно гэж байсан ажээ. Харамсалтай нь энэ бүхэн худал болж, тэтгэмжийн мөнгийг өгөх нь битгий хэл ямар ч ажиллах, амьдрах боломжгүй болгож орхижээ. Өнөөдөр малчдын газрыг зөвхөн уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаа юм. Тэгвэл энэ байдлыг эсэргүүцэн Шилийн гол аймгийн Шүнэд баруун хошууны малчид “Нутаг усандаа буцаж амьдармаар байна”, “нутгийг минь буцаан өг”, “амьдрах эрх өг” гэсэн уриан доор эсэргүүцлээ илэрхийлэн өчигдөр жагсаал хийжээ
Малчдыг газраасаа явахгүй гэсэн тохиолдолд хүч хэрэглэдэг бөгөөд үүний улмаас гарсан хохирлыг тухайн малчин өөрө хариуцдаг байна. Хүнд, хөнгөн шархдсан, эд малын гарлагатай байсан ч хамаагүй малчдын газар хэн нэгэнд таалагдсан л бол шууд булаан авдаг бичигдээгүй хууль үйлчилдэг байна.

Өнөөдөр бэлчээрийг хашиж, хязгаарласнаар мал хангалттай тарга тэвээрэг авахгүйн дээр тоо толгой нь хангалттай хэмжээнд өсөх боломжгүй болох юм. Мөн бэлчээрийн газар талхлагдаж эргээд сэргэхдээ удаан болно. Нэгэнт талхлагдсан газарт олон төрлийн шим тэжээлтэй ургамал ургахгүй гэдгийг судлаачид тогтоосон.

ӨМӨЗО-ны иргэд, малчид бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөн гэгчийг байгуулан сүүлийн дөрвөн жилийн турш тэмцэж байгаа ч ямар ч үр дүнд хүрээгүй ажээ. Тиймдээ ч асар ихээр хохирсоор байгаа юм.

1945 оныг хүртэл Монголчууд бидний нэг хэсэг гэж явж байсан Өвөрмонголчууд өнөөдөр Хятадын нэг хэсэг болсон бөгөөд амьдрах газраа тэднээс гуйж байгааг хэрхэн ойлгох уу?

About

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *