Southern Mongolia

Өвөр Монголын Ардын Намийн Илэрхийлэлт

Хэсэг хүмүүсийн зохион байгуулж байгаа “Өмнөөд Монголын Их Хуралдай” гэгчийн талаар Өмөр Монголын Ардын Нам (ӨМАН) албан ёсны илэрхийлэлт хийх нь:

  1. Өвөр Монголын эсэргүйцлийн хөдөлгөөнийг нийтэд нь хамарсан ерөнхий зохицуулах байгуулалга байх нь чухал шаардлагатай бөгөөд ашдын ач холбогдолтой зүйл болхыг манай нам талархан мэдэрдэг хэдүй ч, иймэрхүү байгуулалга нь эрхбиш улс төрийн гол хүчнүүдийн зөвшилцэл хийгээд оролцоотойгоор бэлдхэгдсэн, тэр мөртөө ил тод, эрх тэгш, харилцан хүндэтгэл, үнэнч овор, шударга зан зэрг зарчим элементүүд дээр суурылаж байж байгуулагдах ёстой. Иймэрхүү зохион байгуулалтыг үүсгэн байгуулах нөхцөл хараахан бүридээгүй гэж ӨМАН үзэж байна.

  2. Өвөр Монголын эсэргүйцлийн хөдөлгөөний нэрийг бариж байгуулагдаж мэдэх ямарваа зохион байгуулалт нь юуны түрүүнд Өвөр Монголын асуудал мөн чанарын хувыд бол колоничилалын асуудал гэдгийг заавал хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Хятад улсаас Өвөр Монголд тогтоосон засаглалыг колонийн ноёрхол гэж үл үзэх, Монголчуудын Өвөр Монгол дахь эзэн хүний байр суурийг нотлохоос татагалзасан, Өвөр Монголчуудын эрх чөлөөний тэмцлийг зөвхөн “Хятад улсын ардчилалын хөдөлгөөний” нэгэн хэсэг болгож доромжилж үздэг, мөн тусгаар тогтнолоор эцэсийн зорилгоо болгосон биш иймэрхүү “Хуралдай” хэмээгч бол өнөөгийн Өвөр Монгол дахь Хятадын колоничилалын засгын газраас чанарын хувьд ямар ч ялгаагүй, Өвөр Монголын Монгол түмэнийг хүндэтгэн үзэхгүй байгаа, нэн ч төлөөлж чадагүй гэж бид үзэж байна.

  3. “Хуралдай” хэмээгчийн харалт зорилт нь тодорхой бус, ямар хүмүүсээс бүридээд байгаа нь туйлийн балархай. Иймэрхүү “Хуралдай” нь Өвөр Монголчуудын язгуур эрх ашигийн төлөө үнэн сэтгэлээсээ ажиллана гэдэгт манай нам эргэлзээтэй байна. Эх орондоо байгаа тэмцэгчид, ялангуя Өвөр Монголын эрх чөлөөний тэмцэлийн бэлгэдэл болсон Хадаа гуайгаар удардуулсан Өмнөөд Монголын Ардчилалын Холбоо болон Өвөр Монголын Хүний Эрхийн Мэдээлэлийн Өртөө зэрг хилийн гаднахь тэмцэгчид хийгээд зохион байгуулалтуудыг тойрж гарсан иймэрхүү “Хуралдай” нь улс төр, эрх зүйгийн үндэслэлээр дутмаг байгаа гэсэн байр суурыг илэрхийлие.

  4. Дээрх нөхцөл байдлаас үүсч, ӨМАН “Хуралдайд” оролцохгүй гэдгээ албан ёсоор илэрхийлсүгэй. Үүний хамт, ӨМАН-ын ямарваа гишүүн намын зөвшөөрөл үгүйгээр дур мэдэн “Хуралдайд” оролцох аваас, манай нам дүрэм тогтоолын дагуу хариуцлага нэхэмжлэх болно.

                                                                           Өвөр Монголын Ардын Нам

                                                                           2016 оны 10 сарын 30

About

POST YOUR COMMENTS

Your email address will not be published. Required fields are marked *